Цаг үеийн мэдээ

Дубай хотод манай дэлхийн хамгийн өндөрт байрлах усан сан нээлтээ хийсэн байна. 293,906 метрийн өндөрт байрлах энэхүү усан санг "Address Beach Resort" хэмээн нэрлэсэн аж. Ингэснээр энэхүү усан сан нь дэлхийн хамгийн өндөрт байрлаж буй усан сангаар Гэннисийн рекорд эвджээ. 

Жумейрах эрэгт байрлах шинээр ашиглалтанд орж байгаа хамгийн өндөр барилгын хамгийн өндөрт оршиж буй цорын ганц усан сан. Зочид буудлын үйл ажиллагаа явуулж эхлээд буй "Жумейрахын Үүд" нэртэй энэхүү төсөл нь хүмүүсийн хийж байсан хамгийн гайхалтай барилгуудын нэг гэдгийг баттай хэлж чадах байна. 

Уг нь 2020 оны арванхоёрдугаар сард нээлтээ хийж үйл ажиллагаа нь жигдэрч байсан зочид буудал өнөөдөр усан сангийн ажил нь ийнхүү дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Федерико Рота CEO хийж байгаа хүний хувьд "Дэлхий дээр ийм барилга барина ч гэж төсөөлж явсангүй. Бидний амжилт та бүхний ая тухтай орчныг бүрдүүлж үйлчлэхэд зориулагдсан" хэмээн ярьжээ. 

Эх сурвалж: https://edition.cnn.com/travel/article/dubai-infinity-pool-highest/index.html