5 дугаар сарын 4-ний байдлаар Сүхбаатар аймагт дархлаажуулалтын эхний тунд 8487, хоёр дахь тунд 1030 иргэн хамрагджээ. Энэ нь тус аймгийн хэмжээнд 18-аас дээш насны иргэдийн 20,6 хувийг эзэлж байгаа юм.

Тодруулбал, 18-аас дээш насны 41055 иргэн байгаагаас одоогоор 8487 буюу 20,6 хувь нь вакциндаа хамрагдаад байгаа аж.

Эдгээр өдрүүдэд вакцины хоёр дахь тун болон 50-иас дээш насны иргэдийг эхний тунд хамруулах ажил үргэлжилж байгаа. Аймгийн хэмжээнд байнгын 19, явуулын зургаа гээд нийт 25 цэгээр дамжуулан дархлаажуулалт хийж байна.

Вакцинтай холбоотой ямар нэг ноцтой хариу урвал бүртгэгээгүй гэж ЭМГ-аас мэдээллээ.

Таны сурталчилгаа