Цаг үеийн мэдээ

Цар тахлын эсрэг ачааны хүндийг нуруундаа үүрч, эрсдэлтэй орчинд ажилладаг эмч сувилагч нараас эерэг тохиолдол ихээр гарч байна. Иймд эмч, сувилагч, асрагч нарыг дэмжин урамшуулах зорилготой “Нэг Хүн, Нэг Эмчид” аяныг санаачлан хэрэгжүүлж байна.

Улаанбаатар Пийс Авенью Ротари клубдархлаа дэмжих багц гарган, улаан шугамд ажилллаж буй эмч, сувилагч, асрагч нарт бэлэглэнэ. 50 мянган төгрөгийн Дархлаа дэмжих бэлгийн багцад:

 Витамин C ВИТАГРИПП ЧАЦАРГАНАТАЙ 20ГР №10 (ВИТАМИН С 1000МГ)

 Витамин D3

 Анар жимсний Цэнэг жүүс

Дархлаа дэмжих Энхжин цай

Салимон – дархлаа дэмжих бэлдмэл багтжээ.

Улаанбаатар Пийс Авенью Ротари клубын гишүүдийн санхүүжилтээр 55 багцыг эхний ээлжинд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн 55 эмч, сувилагч, асрагчдад гардуулсан байна.