Ардчилсан намын тамгатай холбоотой асуудлаарх Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр зарлагдсан ч дахин хойшиллоо.
УБЕГ-ын байцаагч Д.Чинтулгын дүгнэлтээр С.Эрдэнэд шинэ тамга хийж өгч Ардчилсан намыг хуваасан асуудлыг 2 дугаар сарын 21-нд анхан шатны шүүхээс түдгэлзүүлсэн юм. Өөрөөр хэлбэл өнөөг хүртэл С.Эрдэнийн гэх намын гаргасан шийдвэрүүдэд дарагдсан тамга хуурамч харин О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намд ашиглагдаж буй тамга нь хуулийн хувьд хүчин төгөлдөр хэвээр байгаа гэсэн үг.
Захиргааны хэргийн давж заалдах шатны хурал сүүлийн 10 хоногт ийнхүү 4 дэхь удаагаа зарлагдав. Хууль ёсоороо шүүх жинхэнэ Ардчилсан намын талд шийдвэр гаргахаас өөр арга байхгүй. Гэвч эрх баригчдын хувьд С.Эрдэнийн тамгыг албажуулж улмаар Сонгуулийн Ерөнхий Хороо түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэн үнэмлэх олгуулах сонирхолтой байгаа юм.
Эх сурвалж: Ардчилсан нам