Цаг үеийн мэдээ

 Ц.Анандбазарт хариуцлага тооцох тухай асуудлаар МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр хуралдсан. Хяналтын ерөнхий хорооноос Ц.Анандбазарт ёс зүйн хариуцлага тооцох шийдвэр гаргажээ. Уг шийдвэр гарснаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазар намын болон парламент дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцох эрхгүй болж байгаа аж. 

"Бусдад бэлгийн болон сэтгэл санааны дарамт удаа дараа учруулсан гэх гомдол мэдээллийн дагуу Ц.Анандбазарыг хуулийн байгууллага шалгаж байна.

МАН-ын дарга У.Хүрэлсүх түүний талаар: "Би Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд хуулийн байгууллагад шалгуул гэж хэлсэн. Хэрэв тэр хүн гэм буруутай нь тогтоогдвол хариуцлага хүлээх ёстой. Буруугүй бол буцаад ороод ирнэ. Тиймээс намын даргын хувьд энэ хүн түдгэлзэж байгаад шалгуулах ёстой гэдэг зарчмын байр суурьтай байгаа" гэлээ. 

Таны сурталчилгаа