Израйлийн эрх баригчид болон Палестины исламын шашинтай "Хамас" бүлэглэл хоорондын байлдаан 5 дахь өдрөө үргэлжилж байна. Шөнийн цагаар агаараар, өдрийн цагаар газраар ихэвчлэн байлдаж байгаа тэдний хувьд дайн юунааас болж эхэлсэн талаар ойлголт зарим хүмүүст байхгүй байна.
Одоогоос сарын өмнө "Рамадах" нэртэй шашны баяр эхэлж, Газа болон Йерусалим зэрэг хотуудад халдварын дэглэм барих, шашны арга хэмжээг түр хойшлуулж халдвар хамгааллын дэглэм барих сануулга, цагдаа нарын баривчилгаа зэрэг мөргөлдөөн эхэлсэн байдаг.
Тэгвэл өчигдөр исламын шашны тус баяр дуусч, Израйлийн эсрэг жинхэнэ дайн байлдаан эхэлж буй. Хамгийн сүүлд 2014 онд талууд гал зогсоох түр гэрээг үзэглэж, богино ч гэсэн хэдхэн жил бүс нутагт амар тайван байдал оршиж байсан.
Өнгөрсөн даваа гарагаас эхлээд өнөөдрийг хүртэл 100 гаруй хүн амиа алдаж, олон арван хүн бэртэж гэмтсэн байна. Харилцан талууд агаараас цохилт өгсөөр байгаа нь жирийн иргэдийг бүс нутгаас зугтааж, дүрвэхэд хүргэж байгааг эх сурвалж онцлов.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-middle-east-57110368