Хэрэв та Сингапур улстай холбоотой хувьцааны ханш, хөрөнгийн зах зээлийн бизнес зэрэг ажил хэргийн болон хувийн харилцаатай бол танд дуулгах нэг мэдээ байна. Тус улсад үүсээд байгаа нөхцөл байдал өнөөдөр хувьцааны ханшийг 3 хувиар бууруулж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Шалтгаан нь халдварын хүнд үед хатуу хөл хорио тогтоосон. Энэ нь дотоодын зах зээл төдийгүй ААН болон хувь хүний ч орлого, ашиг, бизнесийн салбарыг багахан гацаанд оруулсан. Улс хоорондын олон улсын нислэг байхгүй, гол ашиг орлого олдог аялал жуулчлалын салбар уналтанд орсон байдалтай хэдэн сар болсон. Яг л дэлхийн бусад улс орнууд шиг.
Жишээ нь "Сингапурын Эйрлайн" 6.7 хувийн хувьцааны уналт буюу алданги амссан. Хоёр жилийн хугацаанд хувьцааны ханш ийнхүү унсан нь энгийн зүйл биш. Халдварын нөхцөл байдалд анхнаасаа төлөвлөгөөгөө нарийн гаргаад хатуу хөл хорионы үед зөв бодлого явуулсан бол өнөөдрийн Сингапурын хөрөнгийн болон хувьцааны зах зээлд уналт бий болохгүй байх боломжтой байсныг өнөөдөр олж тогтоогоод байна.
Эх сурвалж: https://www.cnbc.com/2021/05/14/singapore-covid-hong-kong-travel-bubble-likely-delayed-new-restrictions.html