Цаг үеийн мэдээ

Орон нутгийн хэмжээнд  463 обьектод зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, түр журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Шалгалтаар 488 зөрчил илрүүлэн 34.2 хувийг нь газар дээр  нь арилгуулж, ундны ус, халдваргүйтгэлийн бодис, хүнсний бүтээгдэхүүн зэргээс 10 дээж шинжилгээнд авч, 483 объектод зөвлөмж хүргүүлж, 7 обьектийн үйл ажиллагааг зогсоов. Ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй, үйлчлүүлэгдэд гар угаах нөхцөл бүрдүүлээгүй, үнэ төлбөргүй үйлчлэх ариун цэврийн өрөөгүй зөрчил нийтлэг илэрчээ.

Нийслэлийн хэмжээнд 722 аж ахуйн нэгж, байгууллага, иргэн шалгалтад хамрагдаж, 81 зөрчлийг илрүүлэн 46.8 хувийг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.

Вакцинжуулалт: 

Орон нутгийн хэмжээнд хяналт шалгалтад хамрагдсан дархлаажуулалтын цэгүүдэд вакцины хорогдолгүй, зөрчил илрээгүй байна. Өмнөговь аймаг өнөөдрөөс эхлэн Даланзадгад сумын 9 дархлаажуулалтын түр цэгийг буулгахаар төлөвлөсөн бөгөөд явуулын цэгийг гурван өрхийн эмнэлэг хариуцаж, отроор яваа малчдыг аль ойр байгаа эрүүл мэндийн төвийн цэгээр дархлаажуулах ажлыг зохион байгуулж байгаа аж

Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 14 цэгт хяналт шалгалт хийж гурван зөрчил илрүүлэн дутагдлыг арилгах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Вакцин татан авалт:

Орон нутаг руу тээвэрлэгдэж буй вакцины хадгалалт, тээвэрлэлтийн горимд мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьж байгаа бөгөөд тавдугаар сарын 12, 13-ны өдөр Төв аймаг, Ховд аймаг руу тээвэрлэсэн нийт 35600 хүн/тун вакцины тээвэрлэлтийн явцад хадгалалтын дэглэм алдагдаагүй, илэрсэн зөрчилгүй байна.

Aюултай хог хаягдал:

Орон нутгийн хэмжээнд 11 аймгаас ирүүлсэн тандалтын мэдээгээр 137 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 14 тусгаарлан ажиглах байр, 39 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 53 дархлаажуулалтын түр цэг нийт 241 цэгээс 2200,1 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Тухайн өдөр 1952,1 кг хогийг устгаснаас 1400,1 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 820,7 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна. Дээрх үйл ажиллагаанд 63 тээврийн хэрэгсэл, 109 хүн ажиллажээ.

Нийслэлийн хэмжээнд Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-д  өдөр бүр хяналт, тандалт хийж байгаа бөгөөд 05.09-ний өдөр 171 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 34 тусгаарлан ажиглах байр, 19 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 24 дархлаажуулалтын түр цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА зэрэг нийт 248 цэгээс 10302,2 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 10223,8 кг хогийг устгасанаас 8128,3 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 2095,5 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна. Дээрх үйл ажиллагаанд 16 тээврийн хэрэгсэл, 64 хүн ажиллажээ.

Халдваргүйжүүлэлт:

Улсын хэмжээнд нийт 283 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдсэн 362.729 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 65 объектын 13.411 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажилласан. Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй байна.

Хилийн хяналт шалгалт:

Улс хоорондын ачаа тээшийн тээвэрлэлт, эрдэс баялгийг экспортлох үеийн эрүүл ахуй, халдвараас сэргийлэх дэглэмийн мөрдөлт, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байгаа бөгөөд 05.13-ны өдөр улсын хилээр орсон 748 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж, 875 зорчигч жолоочид эрүүл мэндийн хяналт тандалт хийж, COVID-19 халдвараас сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн. Мөн улсын хилээр гарсан 775 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж, 752 зорчигч жолоочид эрүүл мэндийн хяналт тандалт хийж, COVID-19 халдвараас сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн. Тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч нарт халдварын шинж тэмдэг илрээгүй.

Лабораторийн мэдээлэл

2021.05.13-ны өдөр улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллагын харьяа 25 лабораторид 261 дээж шинжилгээнд ирж, 187 дээжийн хариу гарсан бөгөөд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 2, ахуйн химийн бүтээгдэхүүний 2 дээж шаардлага хангаагүй байна.

Эх сурвалж: МХЕГ

Таны сурталчилгаа