Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас ковид-19-ийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр: " Сүүлийн 24 цагт 5 хүн ковид 19-ын халдвараар нас барлаа. 78 настай эрэгтэй 4 сарын12-нд онош батлагдсан, 79 настай эрэгтэй 5 сарын 2-нд онош батлагдсан, 79 настай эмэгтэй 5 сарын 3-нд онош нь батлагдсан, 82 настай эрэгтэй 5 сарын 13-нд онош батлагдсан, 82 настай эмэгтэй 5 сарын  13-нд онош батлагдсан эдгээр хүмүүс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусний нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 

Нийт нас барсан хүний тоо 205 боллоо" хэмээн мэдээллээ.