Токиогийн олимпын анхны зочид болох Австралийн софтболын эмэгтэйчүүдийн баг тамирчид Японд ирлээ. Коронавирусний тархалтаас сэргийлсэн хязгаарлалт, хөл хорионы нөхцөлд ирж буй Австралийн тамирчид 7-р сарын 17 хүртэл Гүнма мужийн Оота хотод бэлтгэлээ базаан, орон нутгийн баг тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх юм байна. Тэдний маршрут “зочид буудал - бэлтгэлийн талбай - зочид буудал” байх юм. Багийн 30 тамирчин вакциндаа бүрэн хамрагдсан, халдварын эсрэг баримтлах журам дүрмийг ягштал баримтлах ажээ. Гадаадын баг тамирчдыг хүлээн авах Японы олон хот суурин энэ үүргээсээ татгалзахаас өөр аргагүй болоод байгаа нөхцөлд анхны баг тамирчид ирлээ.