Цаг үеийн мэдээ

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн гарч урьдчилсан байдлаар МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 65 хувийн саналаар ялалт байгуулаад байна. Энэ удаагийн сонгуульд "Зөв хүн -Электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат сонгуулийн үр дүнгийн талаарх сэтгэгдлээ цахим хуудастаа хуваалцжээ. Тэрээр "Сонгууль өндөрлөлөө. Манай баг, дэмжигчид маш сайн ажилласан. Бид энэ сонгуульд гэрэл гэгээ, шинэ өнгө авчирч чадсандаа баяртай байна. Сайн цаг өөрөө ирдэггүй, түүнийг авчирдаг гэдэгт итгэж бид зүтгэсэн. Монголчууд бидний сонголт мэргэн байж улс орон минь мандан бадрах болтугай! 

Чин сэтгэлээсээ, хамтдаа зүтгэвэл ялалт бүрэн боломжтойг Монголын шинэ үеийнхэнд мэдрүүлсэн бол бидний зүтгэл үр дүнгээ өгсөн гэсэн үг. Хуучин нүсэр тогтолцоо, халамжийн сэтгэлгээ тийм ч хүчтэй бус, удахгүй солигдох болно. Өнөөдөр бид тэр зүгт нэг алхам хийлээ. Амжилт!" гэжээ.

Таны сурталчилгаа