Цаг үеийн мэдээ

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хонгор багын Өргөө хэмээх газарт илэрсэн цэргийн зориулалттай тэсэрч дэлбэрэх 5 төрлийн 57 ширхэг тэсрэх аюултай сум задран дэлбэрлэх төхөөрөмжүүдийг илрүүлэн тэслэгээний аргаар устгаж аюулгүй болгожээ. 

 Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Ахлах дэслэгч С.Буданхүү даргатай хайгуул устгалын бүлэг, Тус аймгийн цэргийн штабын офицер Ахлах дэслэгч Т.Сугаржав, Хилийн 17-р отрядын тагнуулын бүрэлдэхүүн, Сумын Засаг даргын тамгын газраас томилогдсон бүрэлдэхүүн, Онцгой байдлын алба хаагчид 4 хоногийн хугацаанд хайгуул хийж  илрүүлэн устгажээ.

Уг цэргийн зориулалттай тэсрэх аюултай төхөөрөмжүүд нь гаднаасаа зэвэрсэн, хуучирсан харагдах боловч тэсрэх аюул нь хадгалагдсаар байдаг тул иргэдийн хайхрамжгүй байдлаас болж уг тэсрэх аюултай зүйлсийг гэрийнхээ дарлага болгон ашиглах, зэс, хайлшыг авхыг оролдох нь маш аюултайг ард иргэдэд сэрэмжлүүлж байна.