Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь  У.Хүрэлсүхэд баяр хүргэж, захидал илгээв. 

Захидалдаа "Таны улс төрийн нэр хүнд өндөр байгааг санал хураалтын дүн нотлон харуулав. Төрийн тэргүүний хувиар Таны хийх ажил Орос, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэхэд хувь нэмэр болно гэж найдаж байна" гэжээ.

 

Таны сурталчилгаа