Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг Найрамдал 7 дугаар хэсгийн задгайд “Хараа” гол үерлэж 1 айл усанд автсан тухай дуудлагыг зургадугаар сарын 10-ны өдрийн 10:25 цагт Аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 10:37 цагт очиж иргэн А-ын хашаа усанд автсан байсныг 1 цаг 58 минут ажиллан 2 том хүн, 4 хүүхдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн. Баянгол сум дахь ГТУА 40 дүгээрр ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газраас 7 ажилтан, 1 тусгай зориулалтын /экскватор/ автомашин, орон нутгийн 8 иргэн, нийт 16 хүн, 1 автомашинтай үерийн усыг зайлуулах, далан босгох арга хэмжээ авч ажиллажээ.