Цаг үеийн мэдээ

Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн “Цоохор харгана” гэдэг газар иргэн Ц нь зургадугаар сарын 02-ны өдрийн 00:30 цагт гэрээсээ явганаар гарч яваад Ховд голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг мөн өдрийн 09:12 цагт Аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд зургадугаар сарын 10-ны өдрийн 07:00 цагаас эхлэн иргэн Ц /48 настай, эмэгтэй/-ийг тус сумын Чацарганат багийн “Цоохор харгана” гэдэг газраас Баянхошуу багийн “Мянгадын гүүр” гэдэг газар хүртэл “Ховд” голын усаар 20 км-т завиар урсаж, 3-5 метрийн гүнд 8 удаагийн шумбалт шумбалт хийж, голын эрэг дагуу 50 км-ын тойрогт явганаар болон морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 19:00 цагт “Цоохор харгана” гэдэг газраас зүүн урд зүгт 80 км-т Цагаанбулан багийн “Шавартын тохой” гэдэг газар “Ховд” голын эргээс цогцсыг олж, аймгийн цагдаагийн мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.