Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас ковид 19-ийн нөхцөл байдлын өнөөдрийн /2021.06.11/ мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1622 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 72.104 болов.

Шинээр бүртгэгдсэн 1622 тохиолдлын 1100 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 491, зөөвөрлөгдсөн 30, эмнэлгээс шалтгаалах 1 тохиолдол тус тус илэрчээ. Мөн 8 хүн коронавируст халдварын улмаас нас барсан байна.

Таны сурталчилгаа