Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас ковид 19-ийн нөхцөл байдлын өнөөдрийн /2021.06.12/ мэдээллийг хүргэлээ. Мэдээллийн үеэр Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга  Ц.Эрдэмбилэг жирэмсэн эмэгтэйчүүдийг хэрхэн вакцинжуулах талаарх мэдээллийг хүргэлээ. Тэрээр: "2021 оны 6 сарын 14-нөөс буюу ирэх даваа гарагаас эрдэмтдийн зөвлөмжөөр улс орон даяар жирэмсэн эмэгтэйчүүдийг Файзер вакцинаар вакцинжуулах ажлыг эхлүүлэхээр бид бүх бэлтгэлээ хангаад байна. Жирэмсний 14-36 долоо хоногтой эмэгтэйчүүд сайн дурын үндсэнд вакцинд хамрагдах боломжтой. Эрүүл мэндийн яамны www.moh.gov.mn сайт дээр 2021.06.14 өдрөөс эхлэн урьдчилан цаг аваад доорх байршлуудад вакцинжуулалтад хамрагдах боломжтой. Бид ковидын халдвараар өвчлөөд хүндрэх эрсдэлээс сэргийлж жирэмсэн эмэгтэйчүүдийн вакцинжуулалтыг эхлүүлж байна " хэмээн мэдээллээ. 

Жирэмсэн эмэгтэйчүүдийг дархлаажуулах цэгүүд:

1. Багануур эрүүл мэндийн төвийн А корпус 

2. Багахангай эрүүл мэндийн төв

3. Баянгол 86-р цэцэрлэг

4. Баянзүрх 97-р сургууль

5. Налайх эрүүл мэндийн төв

6. Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг

7. Сүхбаатар 69-р цэцэрлэг 

8. Хан-Уул Механик инженерийн сургууль

9. Чингэлтэй аврагч спорт хороо