Цаг үеийн мэдээ

Тандалт хариу арга хэмжээний явц, эм эмнэлгийн хэрэгслийн татан  авалт,  нөөц бүрдүүлэлттэй холбоотой бусад асуудлаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан яг одоо Эрүүл мэндийн яаманд ажиллаж байна.

 Ковидын халдвараар өвчилж, гэрийн эмчилгээ болон гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор эмнэлзүйн баг дээр нэмэгдэж 40 явуулын автобус ажиллахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Эдгээр явуулын автобусыг нийслэлийн 6 дүүрэгт хуваарилсан бөгөөд рeзэндэнтүүд ажиллах юм.

Эмч ажилчдын хоол унааны зардлыг тухай бүрт шийдвэрлэж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлэх чиглэлийг Шадар сайд Эрүүл мэндийн сайд болон бусад холбогдох албаныханд өглөө. Мөн хот хоорондын хөдөлгөөнд хатуу хяналт тавьж орж гарч буй иргэдийн биеийн халууныг хэмжих, ариутгал халдваргүйжүүлэлтийг сайжруулахыг даалгав.

Халдварын эрсдэл буураагүй энэ цаг үeд цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сулруулахгүй байж, аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийлгэж, халдвар хамгааллын дэглэм чанд мөрдүүлэх шаардлагыг  тавьж, холбогдох газруудаас өдөр бүр  хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа.