Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас ковид 19-ийн нөхцөл байдлын өнөөдрийн /2021.06.13/ мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 2188 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 76,084 болов.

Шинээр бүртгэгдсэн 2188 тохиолдлын 1498 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 683, эмнэлгээс шалтгаалах 7 тохиолдол тус тус илэрчээ. Мөн 10 иргэн коронавируст халдварын  нас барсан байна.