Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын /2021.06.13/ мэдээллийг хүргэж байна.

ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр: "Сүүлийн 24 цагт 10 хүн ковид 19-ийн халдвараар нас барлаа. Ингэснээр нийт нас барсан хүний тоо  361 боллоо. Эдгээр хүмүүс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад ковид 19-ийн нэн хүнд хэлбэрээр өвчилж нас барлаа. 

Эдгээр хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэв.