“Дэлхийд тархсан Монгол өв: Архивын баримт, бичгийн дурсгал” сэдэвт үзэсгэлэн өнөөдөр /2021.06.21/ нээлтээ хийлээ
Уг үзэсгэлэнг Архивын Ерөнхий газар, Монголын Үндэсний музей, Монгол Улсын Үндэсний номын сан, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн хамтран зохион байгуулав.
Үзэсгэлэнгийн нээлтэд Соёлын дэд сайд М.Батбаяр, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржав, Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар, “Чингис хаан” хаад язгууртны музейн захирал С.Чулуун болон эрдэмтэн судлаачид, албаныхан оролцлоо.
Үзэсгэлэн 2021 оны 6 дугаар сарын 21-нээс 25-нд Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд ажиллах юм.