Цаг үеийн мэдээ

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр ковид 19-ийн нөхцөл байдлын өнөөдрийн /2021.07.05/ мэдээллийг хүргэлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1551 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 126.811 болов.

Шинээр бүртгэгдсэн 1551 тохиолдлын 863 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 680, эрүүл мэндийн ажилтан 8 хүн халдвар авчээ. Мөн 12 хүн коронавируст халдварын  нас барсан байна.