Цаг үеийн мэдээ

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр ковид 19-ийн нөхцөл байдлын өнөөдрийн /2021.07.05/ мэдээллийг хүргэлээ. 

Сүүлийн 24 цагт 2326 хүн эдгэрчээ. Тодруулбал, эмнэлгээс 1028 хүн эдгэрэн гарсан бол 1298 хүн гэрийн хяналтаас гарлаа. Ингэснээр нийт эдгэсэн хүний тоо 87.145 болсон байна.

Халдварын улмаас 14,046 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

Хөнгөн - 9260

Хүндэвтэр - 3398

Хүнд - 1147

Маш хүнд - 241 хүн байна. 24.958 хүн гэрийн хяналтад хөнгөн хэлбэрийн оноштойгоор эмчилгээ авч байна" гэлээ.