Цаг үеийн мэдээ

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр ковид 19-ийн нөхцөл байдлын өнөөдрийн /2021.07.06/ мэдээллийг хүргэлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1643 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 128.454 болов.

Шинээр бүртгэгдсэн 1643 тохиолдлын 915 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 723, зөөвөрлөгдсөн 5 тохиолдол бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар 2554 хүүхэд,  732 жирэмсэн эх ковид 19-ийн халдвараар эмчлүүлж байна. 

Мөн 25.000 орчим хүн гэрийн хяналтад хөнгөн хэлбэрийн оноштойгоор эмчилгээ авч байна" гэлээ.