Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын /2021.07.06/ мэдээллийг хүргэж байна.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: "Сүүлийн 24 цагт 39 - 80+ насны 10 хүн ковид 19-ийн халдвараар нас барлаа. Ингэснээр нийт нас барсан хүний тоо 639 боллоо. Эдгээр хүмүүс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад ковид 19-ийн нэн хүнд хэлбэрээр өвчилж, архаг хууч өвчин хавсарч нас барлаа. 39, 43 настай хүмүүс нь дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүс байсан. Та бүхэн өвдхөөс урьдчилан сэргийлэх өвдсөн ч үгдрэл хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаарай хэмээн уриалмаар байна. 

Нас барсан хүмүүсийнхээ  гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэв.