Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын /2021.07.07/ мэдээллийг хүргэж байна.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: "Сүүлийн 24 цагт 60-69 насны 5 хүн, 80-аас дээш насны 1, 20-40 насны 2 хүн ковид 19-ийн халдвараар нас барлаа. Ингэснээр нийт нас барсан хүний тоо 639 боллоо. Эдгээр хүмүүс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад ковид 19-ийн нэн хүнд хэлбэрээр өвчилж, архаг хууч өвчин хавсарч нас барлаа. 

Нас барсан хүмүүсийнхээ  гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэв.