Цаг үеийн мэдээ

Загвар өмсөгч, ”VR”хамтлагийн дуучин, “Яг түүн шиг” шоуны оролцогч Э.Энхболд Соёлын тэргүүний ажилтан боллоо. Энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа: " 7-р сарын 7-ны энэ өдөр төрийн ордонд салбарын тэргүүний ажилтны тэмдэг үнэмлэхээ гардаж авлаа. 

Миний хувьд төрийн аливаа одон тэмдэг, шагнал урамшуулал эзнээ олсон, босго өндөр байгаасай гэж боддог нэгэн билээ. 

Салбартаа тасралтгүй 15 жил ажиллаж, тив дэлхийн олон тэмцээн урадаанд эх орныхоо нэрийг гарган амжилттай оролцож, загварын салбарын хөгжилд өөрийн хувь нэмэр орон зайг бий болгож, үндэсний үйлдвэрлэл брендийг хөгжүүлж, Монгол хүний оюуны бүтээл өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг олон улсад үнэлүүлэн экспорт хийж, шинэ залуу үедээ зөв үлгэр дууриалал үзүүлж буйг минь үнэлэн энэхүү хүндэт тэмдэгээр шагнаж байна гэж ойлгон хүлээн авлаа. 

Цаашид хийж бүтээх өрнүүх их ажил хөдөлмөрт минь ташуур өгсөн сайхан үйл явдал гэж билэгшээж байна. 

Монголчууд минь энэ хүнд цаг үеийг итгэл сэтгэлийн хүчээр даваж гараад хотлоороо баяр жаргалтай байхын сайхан ерөөлийг дэвшүүлье!" хэмээжээ. 

Таны сурталчилгаа