Цаг үеийн мэдээ

Анталия-Улаанбаатар чиглэлийн ОМ7162 рeйсийн агаарын хөлөг өнөөдөр 14.36 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардаж, 134 иргэн эх орондоо ирлээ.

Коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон 104, өвдөөд эдгэсэн 16, дагаж явсан 14 хүүхдийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүлсэн байна.

Түүнчлэн гэрийн ажиглалтад шилжсэн 130 зорчигчийг PCR шинжилгээнд хамруулаад байгааг УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.