Цаг үеийн мэдээ

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД НАРАН УЛСЫГ ЗОРЬЛОО

“Токио-2020” зуны XXXII олимпийн наадамд жүдо бөхийн төрөлд оролцох Монголын жүдо бөхийн холбоо, үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид, арын албныхан өнөөдөр Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас Наран улсыг зорилоо. Сонирхуулахад  Үндэсний шигшээ багийн тамирчид  Токиогийн олимпод боломжит 14 эрхээс 12 ийг авч, дээр нь холимог багийн төрөлд, мөн жүдо бөхийн тэмцээнийг дэнслэх 1 шүүгч гэснээр нийт 14 эрхийг аваад байгаа юм. Монголын жүдо бөхийн холбоо, үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлийг 2019 оноос хойш, дээр нь цар тахлын үед тасалдуулахгүй хийхэд сэтгэл санаа, мөнгө, хөрөнгөөр чин сэтгэлээсээ тусалсан хувь хүн, албан байгууллага, хамт олонд бид баярлаж талархснаа илэрхийлж байна.

Тухайлбал 

-Биеийн тамир, спортын улсын хороо

-Монголын Үндэсний Олимпийн хороо

-Хүннү эйр ХХК

-З.Батбаяр   Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид Сайд,   Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч

-Монгол улсаас Унгар улсад суугаа элчин сайдын яам 

-Г.Дашням /G Mobile/ ХХК-ын гүйцэтгэх захирал, МЖБХ-ны дэд ерөнхийлөгч

-С.Гал-Эрдэнэ МЖБХ-ны дэд ерөнхийлөгч

-Ш.Дорждэрэм МЖБХ-ны дэд ерөнхийлөгч, Бридж Констракшн ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Дарга

-Жем Интернэшнл

-Basu brand

-Б.Дагвадорж МЖБХ-ны дэд ерөнхийлөгч

-Д.Бадрах МЖБХ-ны дэд ерөнхийлөгч

-Сүү ХК

-Гадаад харилцааны яам

- Онцгой байдлын ерөнхий газар

- Халдвар өвчин судлалын үндэсний төв

-М.Идэр

-Б.Одхүү МЖБХ-ны дэд ерөнхийлөгч

-Зам тээврийн яам

-Гадаад харилцааны яамны ази, номхон далайн орнуудын газар

-Кыргызстан улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын яам... та бүхэндээ баярлаж талархснаа амжилтаар илэрхийлэх болно...

 Жүдо бөхийн тэмцээн олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагааны маргааш буюу 24-ны өдрөөс эхлэх бөгөөд  -60кг жинд МУГТ Д.Амартүвшин, МУГТ М.Уранцэцэг нарын барилдаанаар эхэлнэ.