Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай УИХ-ын гишүүн Ч.Ундрам танилцаж, алба хаагчидтай санал солилцлоо.

Энэ үеэр тус хэлтэст шинээр байгуулах сургалтын танхимын хөрөнгө оруулалтыг “Чинбатын Ундрам-Хөгжлийн сан”-аар дамжуулан шийдвэрлэсэн юм.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Онцгой байдлын албаныхан хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг ослоос хамгаалан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах үүргээ нэр төртэй биелүүлж буйд нь ард иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлж, ажилд нь амжилт хүслээ” гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.