Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Тоом багийн “Гялаас” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 240 км-т, сумын төвөөс баруун зүгт 69 км-т, Ө-50°50”24”, У-98°16”12”/ 7 сарын 21-ний өдрийн 14:59 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 15:06 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

Мөн Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 317 км-т, сумын төвөөс баруун зүгт 31 км-т, Ө-51°20”24”, У-100°19”12”/ 7 сарын 21-ний өдрийн 15:35 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 15:41 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

Эх сурвалж: ОБЕГ