Цаг үеийн мэдээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Элстийн булан”, “Бага Элстийн булан”, “Бага Элстийн дэнж”, “Ухнын гацаа” гэдэг газарт /сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ 7 сарын 20-ны өдрийн 22:00 цагаас 7 сарын 21-ний өдрийн 15:30 цаг хүртэл орсон борооны улмаас голын үерийн усанд хүн, гэр, автомашин автсан тухай дуудлагыг 7 сарын 22-ны өдрийн 00:16 цагт аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид хүлээн аван ажиллаж, 45 хүнийг сумын Спортын ордонд байрлуулж, 15 автомашиныг аюулгүй газарт татаж гаргасан байна.