Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн 19 дүгээр гудамжинд бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан дуудлагыг 7 сарын 21-ний өдрийн 12:22 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авч 2 км замыг туулан 12:29 цагт очиход А /1 настай, эрэгтэй/ 3 метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг 12:35 цагт гаргаж, аав Б-д хүлээлгэн өгсөн байна.