Пара Байт харвааны Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сэлэнгээгийн "ТОКИО 2020" Паралимпд оролцох эрх нь баталгаажлаа. Дорноговь аймгийн харьяат тэрбээр анх удаа Паралимпд өрсөлдөнө.
Д.Сэлэнгээ ганцаарчилсан төрөлд болон xoлимoг багаар өрсөлдөх эрхтэй боллоо.