ЭЭХХЗГ-аас коронавирусийн эмчилгээнд хэрэглэж буй вирусийн эсрэг эмүүдийг худалдаалах үнийн дээд хязгаарыг тус бүрийн үйлдвэрлэгчийн үнэ, гаалийн болон бусад татварууд, тээвэр, ложистикийн зардлууд зэргийг тооцоолон судалж, эм ханган нийлүүлэх байгууллагуудтай зөвшилцөн, нэгдсэн байдлаар тогтоосон. Мөн эм зүйн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд болон санамж бичиг бүхий эм ханган нийлүүлэх байгууллагуудаар дамжуулан үнийн зохицуулалтын талаарх мэдээлэл, арга зүйн зөвлөмжийг эмийн сангуудад хүргүүлсэн юм. Энэ ажлын хүрээнд ЭЭХХЗГ-аас нийслэл хотын эмийн сангуудаар худалдаалж буй вирусийн эсрэг эмийн жижиглэнгийн болон бөөний үнийг газар дээр нь шалган, дээд хязгаараас давсан тохиолдолд тухай бүрт нь шийдвэрлэж, холбогдох чиглэлүүдийг өглөө.