Цаг үеийн мэдээ

Петровис ХХК-иас Мэдэгдэл гаргалаа.

МЭДЭГДЭЛ

Өнөөдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн “Чулуут” нэртэй газраас Петровис компанийн Шатахуун түгээх станцын агуулахын 50 тонны шатахуун хадгалах савнаас хүний цогцос олдсон гэх мэдээлэл хэвлэл мэдээллийг байгууллагууд нийтэллээ. Юуны өмнө эрдэнэт хүний амь нас эрсдсэн энэхүү үйл явдалд бид бүхэн гүнээ харамсаж буйгаа илэрхийлж байна.

Тухайн цогцос олдсон гэх шатахуун хадгалах сав нь Петровис компанийн өмч биш бөгөөд Дорнод аймагт байрлах манай агуулахын хамааралд байдаггүй болохыг албан ёсоор мэдэгдье. Энэхүү шатахуун хадгалах сав нь социализмын үед улсын өмч байгаад одоо ашиглагдахаа больсон гэх албан бус мэдээлэл байгаа юм. НИК компанийн ашиглагдахгүй болсон, татан буугдсан хуучин агуулахын хашаатай ойролцоо байсныг манай компанитай холбон тайлбарлаж байгаад бид харамсаж байна.

Хэрэг явдлыг тодорхой болгохоор Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийнхан ажиллаж байгаа тул та бүхэн мэдээлэлд үнэн бодитоор хандахыг хүсье.