Цаг үеийн мэдээ

2021 оны засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг болон иргэд хэрэглэгчдээс ирүүлж буй өргөдөл, гомдол, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээллийг тус тус үндэслэн чанарын шаардлага хангахгүй автобензин, дизелийн түлшийн хяналт шалгалтын талаар олон нийтэд ил тод нээлттэй мэдээлэх үүргийн дагуу ШӨХТГ-аас өнөөдөр /2021.07.22/ хэвлэлийн хурал хийлээ. 

Автобензин, дизелийн түлшээс дээж авах ажлын хүрээнд 

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 28 аж ахуй эрхлэгчийн 19 агуулах, 17 шатахуун түгээх станц, 10 вагоноос нийт 76 дээж авчээ. 

Хяналт шалгалтын дүнд 

Автобензины 32 дээжээс 

1. 13 дээж нь Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин, техникийн стандартын шаардлага хангаагүй тодорхойлогдсон зөрчилтэй 10 аж ахуй эрхлэгч

2. 7 дээж нь механик хольц тодорхойлогдсон нь тус тус хөдөлгүүрийн түлш, этилжүүлсэн бензины техникийн шаардлага стандартыг хангаагүй 6 аж ахуй эрхлэгч байна.

Үүнээс 7 шатахуун түгээх станц, 8 агуулах, 1 вагоноос авсан дээж стандартын шаардлага хангаагүй байна. 

Дизелийн түлшний 42 дээжээс 

1. 35 дээж нь цетаны тоо бага гэж тодорхойлогдсон бөгөөд Дизелийн түлш евро, техникийн шаардлага стандартын шаардлага хангаагүй 22 аж ахуй эрхлэгч байна. 

2. 39 дээж Дизелийн түлш, техникийн шаардлага стандартаар дизелийн түлшний хувийн жин бага тодорхойлогдсон 24 аж ахуй эрхлэгч байна. 

3. 2 дээж нь Дизелийн түлш, техникийн шаардлага стандартаар дизелийн түлшний цетаны индекс бага тодорхойлогдсон 2 аж ахуй эрхлэгч байна.

4. 4 дээж нь стандартын шаардлага хангаагүй буюу механик хольц илэрсэн 4 аж ахуй нэгж байна. 

5. 3 дээж дизел түлшний хүчиллэг чанар илүү тодорхойлогдсон буюу дизелийн түлш евро техникийн шаардлага хангаагүй аж ахуй эрхлэгч байна. 

6. 5 дээж нь 50, 95 хувь нэрэгдэх температурын үзүүлэлт тодорхолойлогдсон нь тус тус дизелийн түлш, евро техникийн шаардлага, дизелийн түлшний техникийн шаардлага стандартын шаардлага хангаагүй 4 аж ахуй эрхлэгч байна. 

Үүнээс 16 шатахуун түгээх станц, 18 агуулах, 5 вагоноос авсан дээж стандартын шаардлага хангаагүй байна. 

Сорилтын үр дүнгийн дүгнэлтээр 25 аж ахуй эрхлэгч зөрчилтэй байна. Иймд зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 9.000.000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулж хялбаршуулсан журмаар шийдвэрийг гаргасан байна.