Цаг үеийн мэдээ

Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт шалгалт хийжээ. 

1. ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ: 

Дүүргийн хэмжээнд ПГУ 130 /БУСЦ/, түргэвчилсэн шинжилгээг 50 иргэн, нийт 180 иргэн /17 цагийн байдлаар/-ээс авсанд хяналт тавив.

2. ВАКЦИНЫ ХЯНАЛТ ШАЛГАЛТ: 

МХЕГ-ын даргын баталсан 01/45 тоот удирдамжийн хүрээнд 52 ,34-сургууль, монгол солонгос коллеж дээрх  Дархлаажуулалтын цэгүүдэд эрүүл ахуй халдвар хамгаалал,эм биобэлдмэлийн чиглэлээр хяналт тавьж ажиллалаа. 

Вакцины дараах урвал хүндрэл бүртгэгдээгүй, 

Вакциныг зааврын дагуу зохих хэмд хадгалж хэрэглэж байна. 

Эмнэлгийн ажилтнуудад тарилгын аюулгүй байдал, вакцин хадгалалт тээвэрлэлт, буцаалт, халдвар хамгааллын дэглэмийг баримталж ажиллах талаар  мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн.

3. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ: 

1-21 хорооны хязгаарлалт тогтоогоогүй 82 обьектийн 6750 мкв талбайд, дархлаажуулалтын 3 цэгийн 450 мкв талбай нийт 85  обьектын 7200 мкв талбайд  урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийгдхэд хэсгийн ахлагч, МХХ-ийн улсын байцаагчид хяналт тавин ажиллалаа.    

 4.ХАМТАРСАН БАГИЙН ШАЛГАЛТ: 

Дүүргийн худалдаа, үйлчилгээний газруудад “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлагын хэрэгжилтэд  11:00 цагаас 19, 19:00 цагаас 00:00 цаг хүртэл 2 ээлжээр дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн 1 мэргэжилтэн, Цагдаагийн алба хаагч 8, Мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагч 8, хорооны хэсгийн ахлагч 6 нийт 23 хүний бүрэлдэхүүнтэйгээр 8 баг хяналт шалгалт хийж ажилласан.

Хяналт  шалгалтад худалдаа, үйлчилгээний 98 иргэн, аж ахуйн нэгж байгууллага хамрагдсанаас худалдаа 42, хоол үйлдвэрлэл үйлчилгээний  55, ахуйн үйлчилгээ 13, зочид буудал 2 байна. 

Хяналт шалгалт дүүргийн төвийн хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд хамрагдлаа. 

 ИЛЭРСЭН ЗӨРЧИЛ:

1 дүгээр хорооны Зүүн баян рефайнери ХХК ресторан нь вакум хаалт шаардлага хангахгүй болсон тул дахиж хаалтыг шинээр хийх, тэмдэг тэмдэглэгээ нэмэх үүрэг өгсөн,

1 дүгээр хорооны Хуррем султан ресторан нь өмнөх шалгалтаар үйл ажиллагаа явуулаагүй байсан ба халдвар хамгааллын дэглэм барьж ажиллах талаар зөвөлгөө, зөвлөмж өгсөн боловч  вакум хаалт хийлгүй үйлчилгээ үзүүлж байсан тул зөрчлийг арилгах хугацаа өгсөн

1 дүгээр хорооны Энхтайван хүнсний дэлгүүр бүртгэлийн дэвтэрт бүртгэл хангалтгүй,  тэмдэг тэмдэглэгээ нэмэх зэрэг зөрчилтэй байсан тул зөрчлийг арилгах талаар шаардлага тавьж ажилласан

1 дүгээр хорооны Enjoys days бариа заслын газар нь иргэдийн халууныг хэмжиж үйлчилгээ үзүүлээгүй буюу халуун хэмжигч ажиллахгүй болсон. 

Joy foot массажны газар мөн иргэдийн халууныг хэмжиж үйлчилгээ үзүүлээгүй буюу халуун хэмжигч ажиллахгүй болсон. Ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгээгүй зэрэг зөрчил илэрсэн,

15 дугаар хорооны New meat махны худалдаа ариутгал, цэвэрлэгээ маш хангалтгүй тул шаардлага тавьж эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллахыг зөвлөлөө,

3 дугаар хорооны “Элкс” зочид буудал, “Авто стар” авто угаалга нь 14 хоног тутамын ариутгал хийлгээгүй,

19 дүгээр хорооны “Би энд си хана” ХХК-ий “К март” хүнсний дэлгүүрт Солонгос улсад үйлдвэрлэсэн шошгын зөрчилтэй 5 нэр төрлийн  110 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгүүлж, шошгын зөрчилөө арилгасны дараа худалдааны лангуу тавиур дээр өрөлт хураалтыг хийж худалдан борлуулах талаар үүрэг даалгавар өгч ажилласан.

20 дугаар хорооны “Ловинг хат”, “Сабаба” кофе шоп, бэлэн гоймонгийн газар нь хариуцлагын гэрээ байгуулаагүй заалаар үйлчилж байсныг зогсоож, хүргэлтээр үйлчлэх, эсвэл гэрээгээ байгуулах талаар зөвлөсөн.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 

Таны сурталчилгаа