Цаг үеийн мэдээ

Дорноговь аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга О.Батжаргал Ханги хилийн боомтын нөхцөл байдалтай танилцаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. 

Ханги хилийн боомтоор тээвэрлэх ачаа тээврийн тоог нэмэгдүүлэх, терминал тээвэрлэлтийг нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх зориулалтын байгууламж байгуулах, Ханги хилийн боомтыг “Ногоон бүс” байлгахад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх шуурхай бүлэг, ажлын хэсгийг томиллоо. 

Аймгийн Засаг дарга энэ үеэр уул уурхай, ачаа тээвэрлэлтийн компаниудын төлөөлөлтэй уулзаж, өдөрт хилээр гарах ачаа тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхэд та бүхний үүрэг оролцоо  чухал гэдгийг онцолж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллахыг чиглэл болголоо.

Эх сурвалж: Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар