Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 18 цэгт коронавирусийн эсрэг вакцин хийнэ.

Эдгээр цэгт 28 багийн 184 эмч, ажилтан ажиллаж, 8,740 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна. 

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 2,478, II тунд 4,742 буюу нийт 7,220 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,069,730 иргэн I тунд, 975,276 иргэн II тунд хамрагдаад байна.

Мөн нийт 1,736 жирэмсэн эх, 12-15 насны 24,843, 16-17 насны 14,401 хүүхэд тус тус II тунд хамрагдаад байгааг НЗДТГ-ын Хэвлэ мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
Зураг
 
2

 

Зураг
 
3

 

Зураг
 
4

 

Зураг
 
5

 

Зураг
 
6

 

Зураг
 
7