Цаг үеийн мэдээ

"Токио 2020" олимпын эрэгтэйчүүдийн -100 кг жинд  Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат 2018 оны Азарбайжаны Баку хотод зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл,  2014 оны БНСУ-ын Инчёон хотод зохиогдсон азийн аваргын хүрэл, 2018 оны Индонезийн Жакарта хотод зохигдсон азийн наадмын хүрэл, 2016 оны Риогийн зуны олимпын шагналт 5-р байр, 2019 оны ази, номхон далайн орнуудын АШТ-ий алтан медальт, Үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяат "Сүлд" спорт хорооны  тамирчин Монгол Улсын Гавьяат Тамирчин Лхагвасүрэнгийн Отгонбаатар, "B" хэсэгт эхний барилдаанаа 2021 оны Анталийн гранд сламын хүрэл медальт Эстоний Григорий Минашкинтэй барилдан ялж шөвгийн 16-д шалгарлаа.