Цаг үеийн мэдээ

Увс аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн “Цалгар” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 30 км-т, сумын төвөөс урд зүгт 20 км-т/ 7 сарын 27-ны өдрийн 15:00 цагийн орчим усархаг ширүүн бороо орж, 18 мм тундас буусны улмаас уруйн үер бууж, мал хариулж явсан бага насны 1 хүүхэд үерийн усанд урссан тухай дуудлагыг мөн өдрийн 18:30 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авч сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 7 сарын 28-ны өдрийн 11:45 цагт “Шар шувуутын-Ам” гэдэг газраас Увс аймгийн Тариалан сумын харьяат У/12 настай, эмэгтэй/-ийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ