Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан-Эрэг багийн 10 дугаар байрны тоглоомын талбайд бага насны хүүхэд унадаг дугуйнд хөлөө хавчуулаад гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 7 сарын 28-ны өдрийн 12:03 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 0.5 км замыг туулан 12:05 цагт очиж, Г /9 настай, эрэгтэй/ зүүн хөлөө унадаг дугуйны их биений завсар оруулж гацаасан байсныг гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.