Цаг үеийн мэдээ

Усанд сэлэлтийн эрэгтэйчүүдийн 200 метрийн эрвээхэй сэлэлтэд Унгарын Криштоф Милак олимпийн дээд амжилт тогтоон түрүүлсэн. Тэрбээр өөрийн зайг 1:51.25 минутад туулсан бол Японы Томору Хонда (1:53.73), Италийн Федерико Бурдиссо (1:54.45) нар мөнгө, хүрлийн эзэн болсон юм. 

Алт авсан Милак дэлхийн дээд амжилт эвдэж чадаагүй шалтгаанаа шорттой холбон тайлбарлажээ. “Намайг усан санд орохоос 10 минутын өмнө шортны минь оёдол задарч урагдчихсан. Энэ үед л би дэлхийн дээд амжилт эвдэх худлаа болсныг ойлгосон” хэмээн тэрбээр өгүүлжээ. 

Милакийн алтан медалийн ачаар Унгар улс хоёр алттай болж, багийн дүнгээр 13-р байрт дэвшээд байна. Милак 2019 оны ДАШТ-ий энэ төрөлд 1:50.73 минут үзүүлэлтээр дэлхийн дээд амжилт тогтоож байв.

Таны сурталчилгаа