Цаг үеийн мэдээ

Япон улсын нүдний мэс заслын микроскопны дэлхийд тэргүүлэгч технологийн мэс заслын микроскопын иж бүрдлийг Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Нүдний мэс заслын тасагт хүлээлгэж өглөө.

Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний  кабинетаар давхардсан тоогоор 7513 хүн  үйлчлүүлж  44 орчим өвчтөн хэвтэн эмчлүүлж, тусламж үйлчилгээ авдаг. Нийт үзлэгийн 2543 буюу 33,8% нь урьдчилан сэргийлэх үзлэг, 3850 буюу 51,2% нь өвчний учир амбулаторын үзлэг 1113 буюу 14,8,% нь идэвхитэй хяналтын үзлэг байна. Өвчлөлөөр нь авч үзвэл 2124 буюу28,2% нь зовхи салстын эмгэг 1463 буюу 19,4% рефракцын эмгэг, 763 буюу 10,1% болрын эмгэг, эвэрлэгийн эмгэг 558буюу 7,4% , нүдний даралт 427 буюу 5,6%, байна. Улаанбаатар хотын 3-р шатлалд 42 болор, нүдний мах авахуулах мэс засал 38, 5 хялар ,2 дакриоцистит ,нүдний даралт 7  мэс засал хийгдсэн. АНЭ-ийн 2015-2020 он хүртэлх чанарын хөгжлийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу нүдний мэс заслын багажтай болж зовхины жижиг мэс ажилбаруудыг хийж байна.Цаашид мэс заслын микроскоптой болсноор ажилбаруудын төрөл тоо нэмэгдэн өргөжин эвэрлэгийн гэмтлийн анхдагч цэгцлэлтүүд, нүдний мах авах мэс засал, эвэрлэг хусах мэс засал, цаашилбал нүдний даралт бууруулах болон болорын мэс засал хийх боломжтой болж байна.