Цаг үеийн мэдээ

Тодруулбал 19 настай эрэгтэй /дээд сургуулийн 2-р курсийн оюутан/ Д нь Harrier маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцох үедээ иргэн 18 настай эрэгтэй С-г мөргөж  биед нь гэмтэл учруулжээ.

Хэргийн талаар Дорнод аймаг дахь цагдаагийн газраас "Уг асуудалтай холбогдуулан Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж цагдан хорих шүүх хурал өнөөдөр болсон. Шүүх хуралдаанаар Д-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. Мөн уг хэрэгт холбогдуулан тухайн үед зодоон хийсэн гэх 13 хүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг аймгийн прокурорт хүргүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэж мэдээллээ. 

Хохирогч С, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.