Цаг үеийн мэдээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт долдугаар сарын 21-ний өдөр 19 настай Д гэгч нь 18 настай С-ийг автомашинаар мөргөж, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан.

Иймд иргэн "Д"-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10,1,1 зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шүүхийн шийдвэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Мөн уг хэрэгтэй холбогдуулан тухайн үед зодоон хийсэн гэх 2000-2003 оны 13 хүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20, 16 зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг аймгийн прокурорт хүргүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.