Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд эхний 7 сарын байдлаар мотоциклийн 261 зам тээврийн осол бүртгэгдсэн. 

Эдгээр ослын улмаас 146 хүн гэмтэж, 46 хүний амь хохирсны 44 орон нутагт, 2 нийслэл хотод бүртгэгдсэн байна. 

Мотоциклтой хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалалтын малгай, хамгаалах хэрэгслийг дүрэмд заасны дагуу өмсөж хэрэглэх нь өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үндсэн шалтгаан болж байна.

2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 270 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 192 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 6 хүн, орон нутагт  4 хүн гэмтэж байна. Хүүхэд өртсөн 2 ослын бүртгэгдэж 1 хүүхдийн амь хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

      Гэмтсэн хүн:

- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-4

- Жолооч гэмтсэн-1

- Зорчигч-1

Ослын хэлбэр:

- Үл хөдлөх зүйл мөргөсөн-1

- Хоёр автомашин мөргөлдсөн-2

- Гарцтай-1

- Гарцгүй-3

Орон нутагт:

      Ослын хэлбэр

- Автомашин онхолдох хэлбэрээр-1

- Хоёр автомашин мөргөлдөх-1

- Мотоцикл-2

Гэмтсэн хүн

- Жолооч гэмтсэн-2

- Зорчигч гэмтсэн-3

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 69 зөрчил илрүүлсний нийслэлд 49, орон нутагт 20 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.