Цаг үеийн мэдээ

Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн баруун талд нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй байрлах 14 ширхэг тоосгон гараашийг Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны А/334 дүгээр захирамжийн хүрээнд албадан чөлөөлөх ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны албан хаагчид хийж гүйцэтгэж байна.