Цаг үеийн мэдээ

JCI Монгол төрийн бус байгууллага нь Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийх зорилгоор төсөл бичиж, хандивлагч байгууллагуудыг олох замаар хөрөнгө босгодог билээ. Тэгвэл энэ удаад Save Angels төслийн хүрээнд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт Дутуу нярайн кабинет байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүллээ. Ингэснээр Архангай аймаг орон нутагтаа дутуу төрсөн нярайд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэж, Эх нялхсын эрүүл мэндийн төврүү явах иргэдийн чирэгдэл буурах зэрэг давуу талыг бий болгож байгаа юм.  

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 500 гаруй сая төгрөгийн үнэ бүхий хүчилтөрөгчийн үйлдвэртэй болж, нээлтээ хийлээ. Тус үйлдвэр нь өдөрт 50 баллон хүчилтөрөгч үйлдвэрлэх чадвартай бөгөөд Архангай аймгийнхаа бүрэн хэрэгцээг хангана гэж үзэж байгаа юм. Дутуу нярайн кабинет болон Хүчилтөрөгчийн үйлдвэрийн нээлтэнд Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргал, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон УИХ-ын гишүүд, JCI Mongolia төрийн бус байгууллагын төлөөлөлүүд оролцож Эрүүл мэндийн байгууллагын эмч ажилчдад  баяр хүргэлээ.